ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:
• Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
• Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
• Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:
1.Хүсэлт;
2.Төрийн албан хаагчийн анкет;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6.Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
7.Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгснийг нотлох баримт;
8.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим лавлагаа;
9.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
10.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-аас татан авах/.

Материал хүлээн авах:
• Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
• Хүлээн авах хаяг: info@hpa.ub.gov.mn цахим шуудан
• Холбоо барих утас:99262652