Улсын ахлах байцаагчийн 2026 оны “Барилгын дулаалгын материалын норм, стандартад нийцүүлэх тухай зөвлөмж гарлаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид ашиглах дулаалгын материалын чанар стандартыг сайжруулах, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй норм, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2026 оны “Барилгын дулаалгын материалын норм, стандартад нийцүүлэх тухай” 02-13-01/040/16 дугаар зөвлөмж гарлаа.