УЛААНБААТАР-СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос–Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимтэй хамтран “S-QUAD” төслийн хүрээнд “Улаанбаатар-Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлэг 2026 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр эхэллээ.
Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О. Одбаяр, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанзул, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Сөүлийн үндэсний их сургуулийн профессор И Ин Гынь, Ёнсэй их сургуулийн профессор Чинь Хи Сонь, Сөүл хотын Орон сууцны корпорацийн дэд захирал Хун Сонь Ги нар болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Сөүлийн үндэсний их сургуулийн профессор И Ин Гынь “S-Quad төсөл ба яагаад орон сууцны бодлого чухал вэ?”, Ёнсэй Их сургуулийн профессор И Ин Гынь “Сөүл хотын орон сууцны бодлогын өөрчлөлт”, Сөүл хотын Орон сууцны корпорацийн дэд захирал Чинь Хи Сонь “Орон сууцны хорооллын шинэ төлөвлөлт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мөн Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК болон чиг үүргийн байгууллагаас холбогдох асуудлаар мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэг Улаанбаатар хотын захиргааны төв цогцолбор “Б” байранд 4 дүгээр сарын 9, 10-ны өдөр үргэлжилнэ.

