38 ДАХЬ УДААГИЙН “BARILGA EXPO” ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа.
Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2025 оны 9-р сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20-иод улсын 60 орчим компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид зэрэг дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцсон.
38 дахь удаагийн үзэсгэлэн яармагт:
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
● Тансаг болон Стандарт орон сууц
● Хаус дизайн, амины орон сууц
● Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ
Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр
● Барилгын материал, Засал чимэглэл
● Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
● Сантехник, агааржуулалт
● Интерьер, Экстерьер, ландшафт
● Зураг төсөл
Гадаа талбайд:
● Багаж, тоног төхөөрөмж
● Барилгын угсралтын материалууд
● Зөөврийн сууц, амины орон сууцны жишиг загварууд танилцуулагдсан.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын B2B уулзалт, мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд 3 өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан ба Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын хамт олон идэвхитэй оролцон ажиллалаа.








