Хотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

 Хотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Европын өдөрлөг-2025” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон уран бүтээлчид тус өдөрлөгт оролцохоор Улаанбаатар хотыг зорьж, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсанд нийслэл Улаанбаатар хотын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.