Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа.

Эрчим хүчний сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр болон нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар дулааны сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр нийслэл хотод нэн тэргүүнд тулгамдаад буй эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Мөн гэр хорооллын бүсэд, тэр дундаа СБД-ийн 8 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа.