Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын албан хаагчид 363 айл өрх, 18 аж ахуйн нэгж байгууллагын зуухны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд шалгалт хийж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаа.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын албан хаагчид 363 айл өрх, 18 аж ахуйн нэгж байгууллагын зуухны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд шалгалт хийж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаа.