“GMO интернэт групп”-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Мицүхидэ Сасакийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар Япон улсын “GMO интернэт групп”-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Мицүхидэ Сасаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар болон “GMO интернэт групп” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт оршин суугчид, бизнес эрхлэгчдэд илүү дижитал дэвшилтэт, аюулгүй, хүртээмжтэй болгох чиглэлээр хамтран ажиллаж буй. Дээрх санамж бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүх төрлийн төсөл, арга хэмжээнд хамтран ажиллана гэдгийг НЗДТГ-ын дарга П.Хадбаатар хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС