Дугаар А/13 Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/13 Улаанбаатар хот
Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 31,4 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай ” 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгийг хууль, журамд нийцүүлэн ашиглах, хамгаалах, шилжүүлэх чиг үүрэг бүхий өмч хамгаалах Байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн байгуулсугай. Үүнд :
Дарга: | Захиргаа, санхүү хэлтсийн дарга | |
Гишүүд: | Ахлах нягтлан бодогч
|
|
Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
|
||
Дэд бүтцийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн | ||
Төсөл хөтөлбөр хариуцсан
Мэргэжилтэн
|
||
Нарийн бичгийн дарга
|
Програм хангамж, сүлжээний мэргэжилтэн |
- Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргад үүрэг болгосугай.
- Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29 өдрийн А/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.ГАНХҮҮ