Дугаар А/14 Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/14 Улаанбаатар хот
Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/500 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Байгууллагад чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх чиг үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилж, хавсралтаар баталсугай.
2. Дээрхи стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Ажлыг хэсэгтэй болон зөвлөх багтай хамтран нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ж.Болортуяа)-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.ГАНХҮҮ