Төсөл хэрэгжсэнээр барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгоно.

Мөн Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажлын байр нэмэгдүүлэх, дэд төвүүдэд нийгмийн байгууламж, орон сууц бүхий орчин нөхцөлийг хөгжүүлснээр хотын төвийн төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулж, хотын эдийн засгийг тэлэх шинэ орон зай, боломжийг бий болгох, Монгол улсад ногоон орон сууцны санхүүжилтийн жишиг механизмыг бий болгох, жендэрийн мэдрэмжтэй, тэгш хүртээмжтэй төлөвлөлтийг нэмэгдүүлэх, барилгын салбар дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон төрлийн ач холбогдолтой юм.