ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Улаанбаатар хотын хөгжлийн хүрээнд хэрэгжиж буй 24 томоохон төслийн нэг болох ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороо, “Хилчин” орон сууцны хороолол, Баянхошуу, 3, 4-р хороолол болон 1-р хорооллын дулаан хангамжийг хангах юм. Тус төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.