“Улаанбаатар травэл экспо 2025” маргааш эхэлнэ.

 “Улаанбаатар травэл экспо 2025” маргааш эхэлнэ.
“Улаанбаатар травэл экспо 2025” аялал жуулчлалын үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус үзэсгэлэн 5 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын их танхимд болно. Үзэсгэлэнд ирснээр иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.