“Улаанбаатарын соёлын өдрүүд”

Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж байна.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.






